ДОХ нь 2030 он болон тvvнээс цаашид ч хvн төрөлхтний нэг дугаарын аюулт өвчин болсоор байх гэнэ. Энэ тухай Дэлхийн Эрvvл Мэндийн байгууллагаас сvvлчийн дэлхийн 10 жилийн өвчлөлт ба нас баралтын талаарх анхны судалгаанд өгvvлжээ. Уг тайлан бичигт цааш нь өгvvлэхдээ, 2030 оноос өмнө дорой буурай хөгжилтэй орнуудын ихэнх буюу Африкийн орнуудын хvн амын 15 хувь, дундаж орлоготой орнуудын хvн амын 10 хvртэл хувь ДОХ өвчний улмаас зовж шаналах тухай тэмдэглэжээ. Өндөр хөгжилтэй орнуудад ч энэ өвчний хор уршиг их байхыг онцолжээ. Дэлхийн эдийн засаг өсөн нэмэгдэх хэмжээгээр 5 хvртэлх насны хvvхдийн нас баралт буурна гэсэн судалгааны нааштай зарим таамаглал байгаа хэдий ч 2030 он хvртэл ДОХ өвчний улмаас жил бvр 6.5 сая хvн амь насаа алдана хэмээн тооцжээ. Энэ тоог өөдрөг гэж ч vзэж болох бөгөөд учир нь ХДХВ-тай таван хvн тутмын дөрөв нь дархлаажилтыг эргvvлэн сэргээх эмчилгээнд хамрагдсан байна гэж vзэж байгаа юм байна.
“ДОХ өвчний нөлөө дэлхийн дунд болон бага орлоготой хvн ам улам ихээр муугаар тусаж, байдал дордсоор байна” гэж Дэлхийн Зөн ОУБ-ын ХДХВ ба ДОХ тэмцэх Итгэл төслийн удирдагч Кэйн Кэйси хэлжээ. Мөн тvvний vзэж байгаагаар “Жил бvр сая, сая хvн ДОХ-оор хорвоог орхиод зогсохгvй сая, сая өнчин хvvхдvvдийг vлдээнэ” гэнэ.
“ДОХ дэлхийн тэргvvн зэргийн өвчний шалтгаан болоод зогсохгvй vй олон хvvхэд энэ өвчнөөр өвдсөн эцэг, эхээ олон жилээр асран тордох болох юм. Vнэндээ ДОХ-оос болж зовлож шаналсан хvvхдvvдэд туслах гээд дэлхий дахиныг сэрээх маш их ажил байна” гэж тэрбээр дуу алдан өгvvлжээ.
Өнөөгийн судлаачид тооцоолохдоо 2030 гэхэд хvмvvсийн нас баралтын тэргvvн зэргийн шалтгаан ДОХ болохоос гадна өөр нэгэн шалтгаан болох тамхи татсанаас vvсэх өвчнvvд ч багтана гэжээ. Тэдгээр нь 2030 гэхэд ядуу болон дундаж хагжилтэй орны голдуу 8.3 сая хvнийг жил тутам vхvvлэх аюултай гэж урьдчилан таамагласан байна.
Энэ нь ДЭМБ-ын 1996 оноос эхлvvлсэн ирээдvйн эрvvл мэндийн шинж тэмдэг, хандлагын талаарх судалгааны нэмэлт мэдээлэл болно. Уг судалгаанд ХДХВ ба ДОХ нь дэлхийн эрvvл мэндийн тулгамдсан асуудал болж сvрьеэгийн тархалтыг нэмэгдvvлэх vvрэгтэй болно гэж дvгнэжээ. Ирээдvйн өвчлөлт ба нас баралтын талаарх тандалтын анхны энэхvv судалгааг ДЭМБ Дэлхийн банкны хөгжлийн шалгуур vзvvлэлттэй нэгтгэн гаргажээ. Улс орнууд илvv хөгжих тусам өвчлөлт ба нас баралтын хэв шинжvvд өөрчлөгдөж байна.