Монгол Улсын ногоон хvрэм болсон ой тайга маань сvvлийн vед гал тvймэрт өртөн, хулгайгаар мод бэлтгэгч нарын гарт сvйрч, хортон шавьжид идэгдсээр мөхлийн ирмэгт ирчихээд байгаа.Ойгоос зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгvйгээр мод бэлтгэх, мод модон материалыг гарал vvслийн гэрчилгээгvйгээр бэлтгэх, бэлтгэсэн газраас нь өөр хот, суурин газарт тээвэрлэх vйлдлvvд нь Ойн тухай хуулийг зөрчиж байгаа vйлдэл юм. Улаанбаатар хотод орон нутгаас хулгайгаар бэлтгэгдсэн мод, модон материал төмөр замаар 2003 онд 1395 вагон орж ирж байсан бол хяналт шалгалтын vр дvнд 2006 онд vндсэндээ байхгvй болсон билээ. Гэвч автомашинаар хулгайлсан модоо тээвэрлэх явдал буурахгvй байгаа гэнэ. Энэ нь хулгайгаар мод бэлтгэн худалдаж аж амьдралаа залгуулдаг иргэдийн тоо буурахгvй байгаатай холбоотой аж.
Ер нь нэг машин хулгайн модны цаана бvхэл бvтэн сvлжээ ажилладаг тухай хууль хяналтын байгууллагынхан ярьдаг. Энэ нь хулгайгаар мод бэлтгэдэг, тээвэрлэдэг, зvсч бэлтгэдэг, худалддаг гээд 10-20 хvн эдийн засгийн хувьд тэтгэгдэж байдаг учраас Улаанбаатар хотод оруулж буй хулгайн модыг худалдан борлуулдаг модны ченжvvд ойн нөөцийг сvйтгэхэд хамгийн их нөлөөлж буй ажээ. Сvvлийн vед зулзаган модыг барилгын хэв шахмалын тулгуур багана болгож хэрэглэх явдал газар авч, зулзаган модыг их хэмжээгээр зөвшөөрөлгvйгээр бэлтгэх болсон.
Vvнийг таслан зогсоох талаар Байгаль орчны сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд нарын хамтарсан тушаал өнгөрсөн сард гарсан. Уг тушаалаар 20 см хvртэл голчтой, залуу зулзаган модыг хэрэглэхийг өнгөрсөн сарын 10-наас, одоо хэрэглэж байгаа залуу модыг энэ сарын 15-наас эхлэн барилгын хэв тулаасанд ашиглахыг бvрэн хориглосон байна. Мөн БОЯ-наас баталсан лимитийг аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэтрvvлэн батлах явдал ч мэр сэр гарсаар байгаа ажээ.
Тухайлбал, энэ оны тавдугаар сард Увс аймагт хийсэн нэгдсэн шалгалтаар Цагаанхайрхан, Малчин зэрэг сумдын Иргэдийн төлөөлөгчийн хурлынхан аймгийн ИТХ-аас баталсан лимитийг сумын төсөв бvрдvvлэх зорилгоор хэтрvvлэн баталсан байсан нь шалгалтаар илэрсэн байна. Энэ зөрчлvvдийг арилгах талаар УМХГ-аас тодорхой арга хэмжээ авч хэрэгжvvлж байгаа аж. Мөн энэ оны хоёрдугаар сард ойн зөрчилд голчлон ажиллах долоон хvнтэй шуурхай баг байгуулан тогтмол эргvvл шалгалтыг зохион байгуулсны хvчинд модны хулгай тодорхой хэмжээгээр буурсан байна.
Гэвч эргvvл, шалгалтын тоог багахан хэмжээгээр бууруулах тохиолдолд модны хулгайч нар ихэсдэг тухай мэргэжилтнvvд ярьж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө шалгалт явуулж, зөвшөөрөл, гарал vvслийн бичиггvйгээр тээвэрлэн явсан 1273 ширхэг балк, 50 шоо метр бөөрөнхий мод зэргийг хурааж, тээвэрлэж явсан 07-16 СБА, 33-20 УБР зэрэг дугаартаи нийт зургаан автомашиныг улсын орлого болгосон байна.
Өнөөдрийн байдлаар байнга зөрчил гарч буй холбогдох аймаг, сумдын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, ойн зөрчилтэй холбогдож ажилладаг байгууллагууд оролцсон уулзалт ярилцлагыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид УМХГ, НМХГ, шуурхай баг, орон нутагт төв Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрууд ээлжлэн тасралтгvи эргvvл шалгалт хийх журам гаргаж байгаа ажээ. Мөн төр, засаг зөвхөн модоо л хурааж авдаг байсан бол одоо ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлvvлэх, хохирол учруулахдаа ашигласан тээврийн хэрэгслийг хураах арга хэмжээнvvдийг авах болж байгаа гэнэ.
Ингэж хатуу тэмцэхгvй бол эх орны ногоон хэрэм бидний vед дуусах нь хэмээн тэд ярьж байна. Харин шvvх байгууллагууд тэдний хуулийн дагуу гаргасан энэ шийдвэрvvдийг дэмжиж ажиллана гэдэгттэд найдаж байгаа гэнэ. Монгол Улсын Vндсэн хуульд зааснаар, ойн нөөц нь ард тvмний мэдлийн төрийн өмч бөгөөд “Бид ард тvмэн гэж аархсан модны хулгайч хэдэн согтуугийн өмч биш” гэж тэд ярьж байлаа.
Монголын мэдээ