"Форбс" сэтгvvл Холливудын хамгийн бага цалинтай жvжигчдийг нэрлэжээ. Ингэхдээ тэдний өнгөрсөн жилийн хугацаанд олсон кино, цомгийн борлуулалт, аялан тоглолтын орлого хичнээн ам.долларт хvрснийг нарийвчлан судалсны дvнд жагсаалтыг гаргасан байна. Гэхдээ эдгээр жvжигчид Холливуддаа л бага орлоготойд тооцогдож байгаагаас бус жирийн америк иргэдтэй харьцуулашгvй.
Мэри-Кэйт, Эшли Олсен
Тэд жагсаалтыг тэргvvлжээ. Энэ хоёрын орлого нийлээд 40 сая ам.доллар. Загвар өмсөгч, жvжигчин мэргэжилтэй. Өдгөө 20 настай ихрvvд маань мэргэжлийн ажлаасаа гадна жижиглэн худалдаанаас багагvй ашиг олдог байна. Өнгөрсөн жилийн дур булаам бvсгvйчvvдийн жагсаалтад багтаж байсан тэдний өсвөрийн одод ихээхэн хэрэглэдэг.
Даниэл, Рэдклифф
Харри Поттерын дvрээр олны танил болсон 17 настай авъяаслаг хvv 13 сая ам.долларын цалинтай ажиллажээ. Тэрбээр загсаалтын хоёрт бичигдсэн байна. Харри Поттерын дvрд тоглосноор тvvний цалин эрс өссөн гэдэг. Тэрбээр саяхан "People" сэтгvvлийн нэрлэсэн өсвөрийн баячуулын жагсаалтыг тэргvvлсэн юм.
Линдсей Лохан
Согтуугаар машин жолоодож, мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр шоронгийн хаалга татаад авсан Лохан зургаан сая ам.долларын цалинтай. 20 настай жvжигчин бvсгvй маань архины эмчилгээ хийлгэсэн боловч тэр нь vр дvнд хvрээгvй бололтой. Дахин хэрэгт холбогдож, албадан эмчилгээнд явахаар болж. Тvvний энн муу зуршил нь найз Парие Хилтоноос болсон гэх хvн ч цөөнгvй бий.
Дакота Фэннинг
Жагсаалтын дөрөвт 13 настай, жvжигчин Дакота Фэннинг оржээ. Тэрбээр дөрвөн сая ам.долларын цалинтай. Анх телевизийн олон ангит кинонд тоглосноор тvvний авъяасыг кино шvvмжлэгчид өндрөөр vнэлэх болсон. Тэгээд ч Холливудын хамгийн эрэлттэй өсвөрийн жvжигчин гэнэ. Дакота наймхан настай байхдаа "Би Сэм" киноныхоо дvрээр шагнал хvртэж байжээ. Тэрбээр 2005 онд "Оддын дайн" кинонд Том Крузтэй хамтран тоглосонтойгоо нийлээд нийтдээ 18 кинонд тоглосон байна.
Аманда Байнс
Өдгөө 20 настай жvжигчин маань 2.5 сая ам.долларын цалингаар жагсаалын тавд бичигджээ. Аманда бусад Холливудын жvжигчдийн нэгэн адил телевизийн олон ангит киноноос гараагаа амжилттай эхэлсэн. Тэрбээр өсөх ирээдvйтэй жvжигчдийн тоонд зvй ёсоор багтдаг юм байна.