Тvрийвч
Та мөнгөнд дуртай. Мөнгө танд итгэж, таны өмнө хариуцлага хvлээгээсэй гэж та боддог. Энэ нь та тэднийг хамаагvй vрэн таран хийх , дургvй гэсэн vг. Мөнгө чинь таны бичиг баримт, vнэмлэх зэрэгтэй хамт байгаа нь санаандгvй хэрэг биш. Та бол амьдралдаа "Чи хэдий чинээ vнэтэй байна, амьдралаас төдий чинээг авах болно гэдэг уриаг гол шvтээнээ болгодог, Мөнгө танаас зугтдаггvй таны хэрэгтэй vед хvрээд л ирдэг. Зээлийн карт
Та бол хөгжил дэвшил, шинэ эринийг шvтэн бишрэгч. Мөнгө бол таны хувьд эд баялаг, хvч чадал, эрх, мэдлийн бэлгэ тэмдэг. Энэ нь таны мөнхийн зорилго. Мөнгө хэзээд өөрийг нь vнэлж хvндэтгэл илэрхийлдэг хvнд дуртай байдаг тул та бас л шан харамжаа хvртэнэ. Хямдхан тvрийвч
Та бол хайхрамжгvй хvн. Маргааш яаж амьдрах талаар та огт боддоггvй, олдсон дээр нь vрэн таран хийдэг. Хамгийн гайхалтай нь тухайн цаг vед танд хэдий их мөнгө хэрэгтэй байна, төдий чинээ мөнгө байж л байдаг. Та баян болохгvй ч ядуурал хоосрол хэзээ ч зовоохгvй. Халаасандаа
Та мөнгийг энд тэнд хувцас хунарынхаа халаас, ямар нэгэн хайрцаг, шургуулга, номын завсар гэх мэтчилэн хаа нэгтээ нууж (өөрөөсөө) хийдэг vv? Тийм бол энэ нь таны ямар нэгэн гэнэтийн болзошгvй гачигдлаас өөрийгөө аврах гэсэн хуурамч оролдлого. Та энэ муу зуршлаа vтэр тvргэн ч хаяхгvй бол vргэлж хоосрол гачигдлын тухай бодоод байхаар мөнгө ч гэсэн таныг хаях л болно. Доллар, евро таны мөнгөтэй хамт байдаг , бол
Та маргаашийнхаа амьдралд итгэлгvй. Таны хувьд хатуу валют амьдралын баталгаа чинь болж өгдөг. Таны хувьд амьдрал яаж ч эргэсэн хатуу валют таныг аварна гэдэгт та итгэдэг. Та бол хувирамтгай тогтворгvй хvн. Мөнгө ч бас тийм байж болно. Мөнгөө хааш нь ч хамаагvй чихдэг бол
Дэлгvvр хоршоо, нийтийн унаа, гуанз ер нь хаа ч гэсэн мөнгийг, хэрэглэхдээ хаашаа чихэж хийсэн, тэндээсээ гаргаж ирдэг зан чинь мөнгийг маш их гомдоодог юм байна. Та бол хайхрамжгvй, салан задгай, өнөөдөр болж байвал маргааш хамаагvй гэж боддог хvн. Мөнгөтэй ийм хvндэтгэлгvй харьцсанаараа та өөрийн ядуу амьдрах нөхцөлийг бvрдvvлж өгдөг байна. Энэ байдлаа болихгvй бол мөнгө хэзээ ч тан дээр хvрч ирэхгvй. Мөнхийн ядуу явах болно гэдгийг бvv мартаарай.