2007-08-03
*Gereltvvlelt*
Гэрийн тавилга, засал чимэглэл тааламжтай сэтгэгдэл төрvvлэхэд гэрэлтvvлэг 70 хувийн vvрэг гvйцэтгэдэг гэнэ. Vvнд таван vндсэн хэлбэр байж болно.                                                                                                                                                                                                                                                                                                                              Өдрийн гэрэлтvvлэг
Ихэвчлэн оффист тохиромжтой. Гэрт бол юм урладаг, эсвэл оюуны хөдөлмөр эрхлэхэд зориулсан өрөө, тасалгаанд тавьж болох юм. Хөхдvv туяатай гэрэл нь бvх деталийг нарийн харахад тустай. Гэхдээ нvvрний арьсыг хэт цонхигор харагдуулдаг.

Шар өнгийн сонгодог гэрэл
Зочны өрөөнд нэн тохиромжтой хувилбар. Зөёлөн гэрэл нь арьсны өө сэвийг нуун дарагдуулж, vсний гоо сайхныг тодруулж өгдөг.

Тод цагаан гэрэл
Гал тогоонд зохицно. Ийм гэрэлд хоол бэлтгэх нь маш тааламжтай. Чухам цагаан гэрэл хvнсний бvтээгдэхvvний өнгийг нарийн тодорхойлоход тустай.

Ногоовтор гэрэл
Хvvхдийн өрөөнд тохирох хувилбар. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөөтэй учир хvvхдийн нvдэнд маш чухал. Ийм гэрэл хvvхдийн ажлын ширээнд уншиж бичихэд тав тухтай байдаг.

Бараан гэрэл
Унтлагын өрөөнд зохицох шийдэл. Бараавтар, бvдэгдvv гэрэл нь бие галбирын махлаг хэсгийг нуун дарагдуулдаг. Хэрэв галбираа төгс төгөл¬дөр гэдэгт эргэлздэг бол бvдэг улаавтар өнгөтэй гэрэл танд тусална.          
Бичсэн: aoki | цаг: 09:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax