Гэрэлгvйгээр хvний амьдралыг төсөөлшгvйг та мэднэ. Биднийг хvрээлэн буй бvхий л юмны тvvнд тусах г эрлээс хамааралтай ажээ.Ингээд бодохоор, гэрэл vгvй бол өнгө vгvй болж таарч байна. Харин, өнгө vгvй бол ёстой жинхэнэ утгаараа амьдрал гэж vгvй юм. Тиймээс, өнгө vгvй бол амьдрал vгvй гэж тунхаглаад өгvvлэх зvйлдээ оръё.Өрөө тасалгааныхаа гэрлийг яаж тохируулах вэ. "Гэрэл амилуулагч" гэж алдаршсан, германы алдарт дизайнер ИНГО МАУРЕР: "гэрэл бол хэрэглээний зvйл биш, хvнд аз жаргал, баяр хөөр, тав тухыг бэлэглэдэг" гэж хэлдэг. Ер нь хvн орчин тойрон, ахуй байдлаа тусгахад тухайн орчин ахуйн гэрэл чийдэн их нөлөөтэй байдаг. Харанхуй орчин хvнийг сонор соргог, дав дувхийсэн болгож, айх тvгшvvрлэх сэтгэлийг төрvvлж байдаг бол гэрэлтэй орчин хөгжилтэй цовоо болгодог. Та ажлын байрныхаа гэрэл чийдэнг аль болох өөрлvvгээ шууд тусгахгvйгээр байрлуулах ёстой юм шvv.Хэрэв гэрэл чийдэнг хөдөлгөх боломжгvй бол ширээнийхээ байрлалыг зохицуулах хэрэгтэй. Бvдэг бараан өнгөөр будсан өрөө тасалгааны гэрэлтvvлгийг шийдэхэд хvндрэлтэй байдаг. Ийм өнгөтэй өрөөнд сvvдэр их vvсдэг учир хараа хурдан цуцдаг. Хараа хурдан цуцна аа гэдэг, амархан ядарна аа гэсэн vг. Тиймээс, хурал цуглаан байнга болдог, идэвхтэй ажлын өрөөнд хvнд бараан өнгө зохихгvй нь байна шvv. Цайвар өнгөтэй өрөөнд сvvдэр бага vvсэх учир гэрэлтvvлэг их шаардагдахгvйгээс гадна хараа бага цуцна. Гэрэл гэрэлтvvлэгт бvрхvvлийн нөлөө их ээ. Ажлын өрөө болон номын сан зэрэг газрын гэрлийн бvрхvvл гэрлийг улам цацруулдаг, гэрлийн цацрагт саад болохооргvй байх нь зохимжтой. Гэрлийг хааш нь л бол хааш нь замбараагvй тусгах биш, ямар нэгэн юманд оноожтусгах ёстой.Жишээлбэл , хананд зориулсан, доошоо тусгалтай гэрлийг харааны тvвшнээс дээгvvр байрлуулж, харааны тvвшний хэмжээнд ямар нэгэн зураг ч юмуу аль эсвэл бэлэг дурсгалын зvйл байрлуулахад их тохиромжтой. Гэхдээ гэрэл хурц, тод байвал бараан өнгийн юм, гэрэл бvvдгэр байвал цайвар өнгийн юм их нийлэмжтэй байдаг. Аливаа юмсын өнгө нь гэрэлтvvлж байгаа чийдэнгийн байдлаас ихэд шалтгаална. Жишээ нь, гэрийн эзэгтэй таалагдсан ханын цаасаа сонгож аваад гэртээ нааж л дээ. Яг сайхан, нааж дуусаад байтал гэнэт нөгөөхийнх нь өнгө нэг л биш харагдаад явчихлаа. Наахын өмнө гоё харагдаад байсан чинь, наасны дараа шал дэмий харагдах чинь юу вэ гэх сэтгэл бишгvй л төрдөг дөө. Ай даа, энд л гэрэлтvvлгээ анзаарахаа мартав аа. Хэрвээ та хаалгаа будах будаг найруулах, ханандаа наах обой сонгох бол байгалийн гэрэлд, гэхдээ өдрийн нарны гэрэлд сонгож байгаарай. Гэрийн чинь ханын обой өрөөний тавилгатай авцалдахгvй бол гэрлээр зохицуулж болно. Аливаа эдлэхvvн материал болон хийцээсээ хамааран гэрэлд янз бvр харагддаг. Тухайлбал ердийн лампан гэрлэнд дулаан өнгөтэй юмс аятайхан харагддаг, харин нил ягаан, хөх өнгө бохир харагддаг. Мөнгөн усны чийдэнгийн гэрэлтэй өрөөнд байгаа улаан улбар шар зvйлvvд бараантаж саарал харагддаг бол натрийн чийдэн нь шар туяа цацруулдаг учраас шар өнгө ямарваа гажилтгvй, цэвэр харагддаг. Ер нь бvх зохиомол гэрэлтvvлгээс өнгөтэй хамгийн сайн авалцдаг, өнгийг гажилтгvй харуулдаг гэрэл бол өдрийн гэрэл юм.Мөн гэрлийн бvрхvvлээс шалтгаалан эдлэхvvний өнгө өөр өөр болдог. Шар туяатай гэрэлтvvлэгтэй газар шар зvйл тод, хөх цайвар, цэнхэр өнгөтэй зvйл ногоон ч юм шиг, улаан өнгө тодорч, цагаан өнгө шаргал болдог. Харин ягаан өнгө их бохир харагддаг. Хэд хэдэн өнгө өөртөө агуулсан, эсвэл гялгар гөлгөр гадаргуутай эдлэлд гэрэл шууд тусвал өнгө нь эрс ялгарч харагдахаас гадна гялгар гадаргуу орчин тойронд байгаа өөр өнгийг өөртөө ойлгож идэвхтэй, хөгжилтэй байдал vvсгэдэг. Ийм учраас интерьер дотоод орон зайг гэрлэн чимэглэлээр янз бvр уран сайхны дvрслэл, донж төрхтэй болгон өөрчилж болно. Гэрэл нь интерьерийн өнгөтэй шvтэлцэж өрөөний хэмжээ өөр харагдах нь бий. Цайвар өнгөтэй өрөөнд гэрэлтvvлэг тод байхад, өрөө уужим саруулхан мэт болж, гэрэл бvдэгрэх тусам өрөө жижиг мэт болно. Хэт их олон өнгийн гэрэлтvvлэг бас зохимжгvй байдал төрvvлдэг тул та аль болох татгалзаарай. Нэмж хэлэхэд, гэрэлтvvлгийг юунд ашиглаж байгаагаа бодолцон сонгох хэрэгтэй. Чийгтэй халуун газрын (Халуун усны газар, угаалгын өрөө, машин угаалгын газар, том хэмжээний зоогийн газрын гал тогоо г.м.) чийдэн чийг хамгаалах бvрхvvлтэй байх ёстой бөгөөд уур ихээр төвлөрөхгvйг нь бодолцон хананд байрлуулах нь зvйтэй. Нарны буюу байгалийн гэрэл ашиглан гэрэлтvvлгийг шийдэж болно. Нэвт гэрэлтэх материалаар хийсэн хөшиг, цонхны шилэн витраж (өнгө өнгийн шилэн зvvмэл) өрөөний дотор талын чимэглэлд яг тохирно.Gadna gereltvvleg:Хэрвээ та зуслангийн байшингаа бусад айлын байшингаас өвөрмөц харагдуулахыг хvсвэл дараах зөвлөмж танд хэрэг болно. Байшингийн гадна талын зvлгэн дээр, нам байрлуулсан гэрэл нь мөөгөн хэлбэртэй ч юм шиг, маш сайхан харагддаг. Тvvнчлэн, байшингийн гадна талын цөөрмийн усанд байрлуулсан чамин хэлбэрийн гэрлэн чимэглэл нь лянхуа цэцгийн дэлбээ мэт чамин донж төрхтэй харагддаг. Иймэрхvv хэлбэр, хэв маяг нь зөвхөн кинон дээр гардаг ч юмуу, эсвэл гадаадынхан л хэрэглэдэг ш дээ гэж та бvv бодоорой. Бид яагаад ахуй амьдралдаа хэрэглэж хэвшиж болохгvй гэж. Дээврийн хэлбэр дагасан байрлалтай гэрэлтvvлэг ч бас сайхан харагдахаас гадна байшингийн чинь хэлбэр хэв маягийг улам тодруун харагдуулдаг.
Байшингийн довжоон дээр гэрэл заавал хийх шаардлагатай гэдгийг бvгдээрээ л мэддэг. Харин хаана, яаж байрлуулбал зvгээр вэ? Хэрвээ танай хаалга хонхтой бол хонхтой талдаа, мөн хаалганы бариул хаана байна, тэр талдаа барлуулахад зvгээр. Vvд рvv чиглэсэн зам дагуу зvлгэн дээр байрласан гэрэлтvvлгээс арай өндөрт гэрэлтvvлэг байрлуулах нь зохимжтой. Зам талбайг гэрэлтvvлснээр орчин тойрон өнгө засаж, тогтуун тайван байдлаа улам хадгалагддаг. Гэрэл гэгээ гэдэг зvйл өөртэйгээ адил сайн сайхан зvйлийг vргэлж дагуулж байдаг шvv дээ.. Бvгдээрээ хамтдаа бvхий л харанхуйг гэрэлтvvлцгээе.