Шуумагний эмжээр нь дотогшоо хумигдсан өмд моодонд орсон ч охид шулуун загварын өмднөөс татгалзсангvй. Хаврын гоёлд төмөр тоноглол, олон товчтой өмд моодонд орж байсан бол, энэ зун жижиг чимэглэл ихтэй өмд эрэлттэй байгаа гэнэ. Тийм ч учраас өмдний хоёр талаар саатай хатгамал, шуумагний эмжээрт гоёлын зориулалттай оруулга байх аж. Бvсний хувьд ч гэсэн өргөн сонголттой. Өмдний өнгөтэй хослуулж, цэцэг навчны хэлбэртэй гоёмсог бvс зvvх юмуу шvр сувд хэлхсэн унжуурга хэрэглэж болох нь.