2007-08-03
*Амина охин АНУ-д шилдэг загвар өмсөгч болжээ*
АНУ-ын Нью-Йорк хотод жил бvр зохион байгуулдаг "IMTA" олон улсын загвар өмсөгчдийн тэмцээн долдугаар сарын 22-29-нд болсон байна. Тэмцээний эхний шатанд 9000 гаруй, сvvлийн шатанд 3000 гаруй загвар өмсөгч оролцжээ.Хvvхэд, залуучууд, насанд хvрэгчид гэсэн ангилалд АНУ-ын 16 хотоос, мөн Монгол, Итали, Бразил, Орос, Хятад, Солонгос, Япон, Франц, Мексик зэрэг 20 орны загвар өмсөгчид хvчээ сорьжээ. Олон улсын нэр хvндтэй энэхvv тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон найман настай Н.Амина охин 4-8 насны хvvхдийн ангилалд шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан байна.

АНУ-ын загварын ертөнцөд цахиур хагалсан монгол охин рекламын фото мисс, тайзны алхалт, загвар гэсэн гурван төрлөөс тус бvрээс нь медаль хvртсэн аж. Мөн Нью-Йорк, Лос-Анжелос хотын гурван агентлаг Н.Аминад хамтарч ажиллах санал тавьсан талаар соёлын тэргvvний ажилтан Ч.Vржинбадам АНУ-аас мэдээлсэн юм.
Дашрамд сонирхуулахад, Н.Амина "Жонн Роберт Фоверс" хэмээх авьяастнуудын сургуульд зургаан настайдаа шалгаран орсон бөгөөд мэргэжлийн загвар өмсөгч, жvжигчний ангид суралцдаг юм байна.

Зууны мэдээ 183/263
Бичсэн: aoki | цаг: 12:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
хүүшээ тэр чинь харин яасан эгдүүтэй авъяаслаг золиг вэ, хөөрхөн юм бэ, амжилт хүсэе ээ, мундаг топ модел болоорой
Бичсэн: telmen цаг: 16:28, 2007-08-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax