2007-08-04
*Ми-8″ биш “Ми-17″ осолдсон байж магадгvй*
Ми-8″ нисдэг тэрэгний ослоор амь vрэгдсэн, эрvvл мэндээрээ хохирогсдын ар гэрийнхний гомдол мөддөө барагдахгvй нь бололтой.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Нэг хэсэгчимээ аниргvй байсан тэд талийгаачдынхаа 49 хоногийг хураангуут өчигдрөөс гомдол гаргаж эхэллээ. Хохирогсдын ар гэрийнхэн “Төр засаг нэг өрөө байр өгсөн болоод хохирогсдын амыг барих гэж байна. Ганцхан өрөө байраар бид яах билээ. Бас бидний хохирлын төлөөсийг мөнгө төгрөгөөр барагдуулах юм гэсэн. Буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгатал тэмцэнэ” гэцгээж байна. Хотын захиргаанаас “Ми-8″-ын багийн 22 хvнд байр өгнө гэж амласан бөгөөд одоогоор 11 байр бэлэн болчихоод хэнд нь эхэлж өгөхөө мэдэхгvй, vлдсэн 11 хvнд байрны мөнгийг нь өгье гэж шийдэж ядан мунгинаж суухад хохирогсдын ар гэрийнхнээс дээрх vг сонсогдох болжээ.

Гэтэл саяхнаас “Ми-8″ нисдэг тэрэгний талаар бас нэгэн таагvй мэдээлэл дуулдах боллоо. Энэ нь Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, генерал Б.Сvндэв Зэвсэгт хvчний жанжин штабт ажиллаж байхдаа “Ми-8″ нисдэг тэргийг сольчихсон байж магадгvй гэнэ. Тэрбээр тушаал гаргаж ОХУ-тай гэрээ хийж Хил хамгаалах ерөнхий газрын нисдэг тэргийг “Ми-8 НТВ” буюу “Ми-17″ нисдэг тэргээр солиулсан гэнэ. Тэгэхээр 1000 морины хvчтэй, 760 цаг ниссэн нисдэг тэргийг эдэлгээгvй болсон, 2400 цаг ниссэн, нэг хар хайрцаг нь ажиллагаагvй болчихсон нэг муу хуучин нисдэг тэргээр сольчихсон болж таарах нь. Энэ тухайгаа тэрбээр тас нуусан гэсэн яриа ч байна. Энэ сольсон нисдэг тэрэгний хар хайрцагны гэрэл асдаг байсан тул нисгэгчид “ховч хар”-ыг ажиллаж байгаа л гэж боддог байсан тухай яриа тархжээ. Хэрэв тийм бол “Ми-8″ биш “Ми-17″ осолдсон болж таарах нь ээ.
Бичсэн: aoki | цаг: 13:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax