2007-08-03
*Усгvй болчихвол та бид алтаар яах юм*
Шуудхан дэвшvvлж буй асуудлаасаа хэлье. Энэ бол Хөвсгөл, Хэнтий, Хангай, Алтайн уул нуруудад алт олборлохыг хориглох, Дархан цаазтай болгох асуудал.Яагаад чухам Дархан цаазтай болгох ёстой вэ. Vvнийг уудаг, ундалдаг устайгаа холбон тайлбарлая. Ус бол стратегийн ач холбогдолтой ашигт малтмал. Монгол улсын усны хагалбар, эх ундрага Хөвсгөл, Хэнтий, Хангай, Алтай уул нуруудад байна. Өндөр уул нуруудын тодорхой хэсэгт тэг хэмтэй байдаг гэж манай эрдэмтэн судлаачид хэлдэг. Хvйтэн байна гэдэг чийгээ дээш татаж байна гэсэн vг аж. Тэрхvv чийг доошилж хайлсаар энгийнээр хэлбэл горхи бий болно. Горхи нь голоо, гол нь мөрөнгөө, мөрөн нь нуураа
тэтгэдэг баигалийн өөрийнх нь гайхамшигт тогтолцоо ийм юм. Харин энэ гайхамшгийг зөвхөн өөрсдийнхөө амин хувийг бодсон хvн бидний шунал vгvй хийж байна. Алт баигалийн эд баялагт шунасан хvмvvс уул нуруудыг ухан сэндийлж, усныхаа эх ундрага руу дайрч байна. Усгvй бол та бид алтаар яах юм.

Алтаа уух уу. Дархадын хотгор руу эрх мэдлээр далайлган гар хуруу, сэтгэл зvрхээ дvрсэн нэгэн тодорхой баримтын эерэг жилийн өмнө миний бие "Идэвхтэн гишvvн та ичээч" хэмээн дуугарч, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт хаягласаи Сvvдрийн Засгийн газрын Байгаль орчны сайдын мэдэгдэл хvртэл гаргаж билээ. Тэрхvv мэдэгдлийг сийрvvлбэл "Гол нуур, загас жараахай, ан амьтэ!Н, ой ургамал хосолсон Дархадын хотгорыг алт ухах нэрээр сэндийлэхээр зэхэж байсан нь олны хурц хараа хяналтад өртөж, зарим эзэд нь тодроод байгаа ийм онцгой цаг vед Монгол улсын Байгаль орчньи яам, сайд И.Эрдэнэбаата|р та таг дуугvй сууж байгаад харамсч байна.

Алт ухахаар зөвшөөрөл авсан компани дотор таны ажилладаг байсан Эрэл, танай намын дарга УИХ-ын гишvvн Б.Эрдэнэбатын нэр байсныг хvмvvс тодорхой баримтаар илрvvлж, сонин хэвлэлээр олон нийтэд хvргэж байхад сайд та нэгдvгээрт, Монгол Улсын байгаль хамгаалах бодлогыг барьж суугаа хvний хувьд, хоёрдугаарт, ямагт ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хардагдаж байдаг сайдын хувьд тодорхой байр сууриа илэрхийлж, Дархадын хотгор орчмын байгалийг хамгаалах, улмаар тусгай хамгаалалтад авах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавих хvртэл бодлого явуулж, нэн даруй шийдvvлэх нь зvйд нийцнэ.

Нөгөө талаар хэд хэдэн компанийн лицензийн ард нэр нь байгаа УИХ-ын гишvvн Д.Идэвхтэн, УИХ-ын гишvvн, Тvлш эрчим хvчний сайд Б.Эрдэнэбат нар бусдадаа vлгэр vзvvлж, лиценз эзэмших эрхээ хэн нэгэн танил тал ах дvvдээ шилжvvлэлгvйгээр тvvнээсээ татгалзаж, улс төрийн зориг хvслээ гарган, Монгол орны уушиг болсон Хөвсгөл нутгийн Дархадын хотгорыг улсын тусгай хамгаалалтад авах санаачилгыг гарган ажиллах ёстой гэж vзэж байна. Ялангуяа ийм улс төрийн зориг, хvн ёсны жудаг Хөвсгөл нутгийн хvv Б.Эрдэнэбатад байх ёстой" гэж билээ. Харин өнөөдөр vvнийг дахин сөхөхийн учир хариу өгөөгvйд бус Орхон гол амь тасарсан аюул ирсэнд юм. Орхон тvшээ мөрөн амь тасарлаа. Улаан цутгалангийн хvрхрээ хуурай сайр боллоо.

Ийм тvгшvvрийн харангыг "Зууны мэдээ" сонин цохиж, хэвлэлvvд ар араасаа дуугарч эхэллээ. Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт алт олборлодог "Монгол газар", "Алтан Дорнод", "Алтай гоулд", "Гацуурт" зэрэг компаниуд Орхон тvшээг тэжээдэг байсан зургаан том, 29 жижиг гол горхины голдирлыг өөрчлөн нуур тогтоож, тvvндээ алт угаадаг. Гэтэл "Монгол газар" алт угаадаг далангаа сэтлэснээр голуудын загас олноор vхсэн тухай "Зууны мэдээ" сайдад хаяглан хичнээн бичивч сайхь Эрдэнэбаатар чив чимээгvй л сууна.

Гэтэл тvvний нvдэн дээр, тvvний хуулиар олгогдсон эрх мэдлийг vл тоон алтны компаниуд дур зоргоороо аашилж авирласаар. Шалтгаан нь тодорхой. Өөрөө газар нутгаа сэндийлж алтыг нь аваад авдрыг нь хаячихсан сайдын vг нь жингvй, шийдвэр нь хоосон л байна шvv дээ. "Эрэл" компани гэхэд таван тонн алт Өвөрхангайн нутгаас олборлосон. Нөхөн сэргээлт хийгээгvй гэж З.Энхболд тэргvvтэй гишvvд байнга шvvмжилдэг. Алт олборлох талаархи төрийн зөв бодлогогvйн уршгийг Монголын газар нутаг, уул ус, ургамал, ой хөвч, ан амьтан, Монголчууд бид vvрч, харин цөөн хэдэн эрх бvхий компанийн эзэд завшиж сууна. Нэг ёсондоо алтны vнэ өртгийг тооцох цаг хожимдож байна. Яагаад Хөвсгөл, Хэнтий, Хангай, Алтай уул нуруудад алт олборлохыг хорьж болохгvй байх вэ.

Байгалийн баялаг ихтэй оронд төр нь зөв бодлого, тvшмэд нь vйдэсний эрх ашиг, шударга ёсыг баримтлахгvй бол байгаль нь сvйрч, ард иргэд нь ядуурч, авилга хээл хахууль цэцэглэдгийг цөөнгvй орон бидэнд vлгэрлэж байна. Алт тэнд баялаг бус балаг болж байна. Шударга ёсыг уландаа гишгэсэн ядуурал тэнд нvvрлэж байна. Харин зөв бодлогоор баялагаа эдэлж чадвал тэнд хөгжил дэвшил авчирдагийг бас олон орон харуулж байна. Алтны уурхайн хор уршгийг таслан зогсоох бусдын бэлээхэн бодлогыг бид авах ёстой. Алтны өчvvхэн хэлтэрхий авахын тулд их хэмжээний мөнгөн ус хэрэглэж, тэр нь агаарт дэгдэн байгаль төдийгvй хvмvvст ихээхэн хор хохирол учруулж буйг халах тухай бодлого юм.

Тэгвэл дэлхийн орнуудын алтанд хандах хандлага яаж өөрчлөгдөж байна вэ. Зөвхөн алтанд дулдуйдсан хөгжилд тэд эргэлзэж байна. Алтны дэлхийн зах зээл дэх vнийн хэлбэлзлийг тэд тооцож сурчээ. "Хэрвээ алтны vнэ 10 ам.доллароор унавал их хэмжээний өртэй орнууд бvхэлдээ 75 сая ам. долларын экспортын орлогоо алдана" гэж нэгэн олон улсын байгууллагын 2005 онд хийсэн судалгаанд өгvvлжээ. Алтанд дулдуйдан ард олноо ажилтай, орлоготой болгоно гэдэг найдвар дэлхийд бас багасч байна. Учир нь технологийн дэвшил тус салбарт ажиллагсдыг улам бvр ажилгvй болгож байна. Алтны компаниуд дэд бvтцийг сайжруулах, нийгмийн болон хөгжлийн төслvvд хэрэгжvvлдэг ч алт дуусч уурхай хаагдахад бvх зvйл зогсч тэнд байгаа хvмvvсийг яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Алт олборлолт 10-20 жилийн л настай байдаг аж. Дээрхээс илvv хамгийн том гарз хохирлыг хvлээгч нь байгаль орчин болж байна.

Гэвч дэвшилтэт хvн төрөлхтөн алтыг хэрхэн жинхэнэ баялаг болгох, алтны vнэ өртгийг хэрхэн зөв тооцоолох талаар зөвшилцөж, зөвлөлдөж, зарим vр дvнд хvрч эхэллээ. Алтыг улам илvv vнэ өртөгтэй баялаг болгох эрх vvргийг нутгийн уугуул иргэдэд даалгаж байна. Иргэдийн эрх, vvргээр дамжин алт олборлогч компаниуд, лиценз олгогчдийн vvрэг, хариуцлагыг "чангатгажээ". Тэрхvv vvрэг хариуцлагын vндэс нь хvний эрхэд суурилжээ. Гол баримтлах хууль дvрэм нь олон улсын хvний эрхийн конвөнц. Тэрхvv эрх цаашлаад уурхайн нөлөөнд хамгийн их өртөж буй хvмvvс уурхайн концессийн эрх олгох шийдвэрт нөлөөлж чаддаг байхаар баяжиж байна.

Нутгийн иргэд эрхээ хамгаалуулж чаддаг байх, компаниуд байгаль, хvн, хvрээлэн буй орчинд аюул учруулахгvй стандарт тогтоосон байх, тvvнд нь нутгийн иргэдийн бvлэг болон хараат бус албан тушаалтнууд хяналт тавих, сахиулах эрхийг хуульчилж байна. Алтны компаниуд байгуулсан гэрээ, ашиг орлого, зарлагаа төдийгvй vйл ажиллагаа нь байгаль орчин болон нийгэмд ямар vр нөлөө vзvvлж буйг нийтэд ил тод тайлагнан мэдээлэх, гар аргаар алт олборлож буй хvмvvсийг албан ёсны болгоход хөгжиж буй орны Засгийн газрууд анхаарлаа хандуулж байна. Энэ бvхнийг Монгол төрийн бодлогын хэмжээнд зохицуулж болох асуудал байгаа биз. Ялангуяа нvvх дээ гадасныхаа нvхийг битvvлээд явдаг газар шороондоо ойрхон монголчууд бидэнд. Ийм сэтгэлгээтэй, зан заншилтай хөдөө нутгийнханд эрхийг нь өгчихвөл хариуцлагагvй компаниудад тэд хяналт тавиад байж чаднаа.

Энэ талаар Нээлттэй нийгэм форумаас гаргасан "Шударга ёс тогтооцгооё: Алтны vнэ өртгийг тооцох нь" тайланд тодорхой өгvvлсэн нь бий. Алтаа vр ашиггvй, өөртөө наалдацгvй ухуулаад цөлжсөн газар, хуурай сайртай vлдэх vv, vгvй юу гэдэгт нутгийн уугуул иргэд ихээхэн эрх хариуцлага vvрэх ёстой болж байна. Иргэдээс нутаг дахь алтны ордыг ашиглах эсэх тухайд ч төр нь асуудаг, тухайн компани ч олон улсын болон тухайн улсын хууль эрх зvйн дагуу ажиллаж чадах эсэхээ хvмvvст баталж чаддаг байх, тэр vндсэн дээр алт ухах эрх баталгаажих тухай асуудал дэлхийн соёолт орнуудад яригдаж, заримд нь хэрэгжиж байна. Тэр бvv хэл олборлолтын явцад цианид, мөнгөн ус, хvхрийн хvчил хэрэглэхгvй байх санаачилгад алтны салбарынхан нэгдэж НVБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран "Алтны vйлдвэрлэл дэх цианидын аюулгvй удирдлагын сайн дурын дvрэм" боловсруулан, дэлхийн уул уурхайн 12 компани гарын vсэг зуржээ. Энэ бvхний цаана алтнаас олох баялгийг тэгш хувиарлах, хөгжилд хөрөнгө оруулах, байгаль орчноо хамгаалах тухай цогц бодлого явж байнаа гэсэн vг.

Дэлхийд ийнхvv алтны vнэ өртөг улам нарийн тооцогдож байна. Бид ч зэрэгцэх учиртай. Ер нь Монголчууд эртнээс "алтыг хvнддэнэ" гэж vзэж, тэр бvр хэрэглэхээс цэрвэдэг байж. Vvнийг мухар сvсэг гэхээс илvv байгалиа хайрлах ардын ухаан гэж ухаж мэдэрмээр санагддаг юм. Монголын төр юуны өмнө Хөвсгөл, Хэнтий, Хангай, Алтай уул нуруудад алт олборлохыг хориглоё. Эдгээр уул нуруугаа Дархан цаазтай болгоё. ЁС зvй, ухамсарт сэтгэлгээ, шударга ёс тэгээд өнөөдрөөс илvv дэвшилтэт технологи хэзээ бий болно, тэр цагийг хvлээе, төрийн бодлогыг тvшигчид ээ.

Ч.Базар
Зууны мэдээ 183/2631/
Бичсэн: aoki | цаг: 12:27 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax